Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо буюу Ханын материалд Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл хэрэгжих талбайд их хэмжээний барилгын материалын хур хог хаягдал үүссэн байсан. Иймд тус талбайн хур хогийг 2026.04.14-ний өдрөөс 2026.04.19-ний өдрийн хооронд 360 гаруй удаагийн рейсээр “Захиалагчийн ажлын алба” ОНӨААТҮГ цэвэрлэж, ачиж дуусгалаа.

Цэвэрлэж дууссаны дараа тус талбайд Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл хэрэгжинэ. Уг орон сууцны цогц төсөл нь нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогод нийцсэн 9 давхар, 5 блок, 1-3 өрөө орон сууц барихаар төлөвлөж байна.






