Нүүр хуудасМэдээЭрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт...

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзжээ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжиж байгааг дурдан эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа манай хоёр улсын харилцаанд чухал байр суурь эзэлдэг болохыг онцлон тэмдэглэв.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд байгуулсан хамтын ажиллагааны тохиролцоо нь маш чухал арга хэмжээ болсныг цохон тэмдэглэж, тохиролцоонд туссан гол ажлуудыг эхлүүлэх тал дээр санал солилцож, хэрэгжилтэд анхаарал хандуулахаар тохиролцов. Мөн уулзалтын хүрээнд Хавдар судлалын үндэсний II төвийг байгуулах асуудлаар санал солилцож, Элчин сайдыг анхаарал хандуулан дэмжиж ажиллахыг хүсэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас эмийн үнэ, чанарын асуудлыг сайжруулах талаар онцгой анхаарч байгааг дурдаж, БНСУ-аас чанар, аюулгүй байдал хангасан эмийг нэвтрүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд хоёр улсын Эрүүл мэндийн яам хооронд шинэчлэн байгуулсан Тохиролцоо нь маш чухал арга хэмжээ болсныг батлан дурдаж, Элчин сайдын зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрбээр Хавдар судлалын үндэсний II төвийг бaйгуулах асуудал дээр онцгой анхаарал тавин ажиллахаа цохон тэмдэглэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН