Нүүр хуудасМэдээ“COVID-19”-өөр халдварласан өвчтөн амтлах, үнэрлэх мэдрэхүйгээ түр хугацаанд алджээ

“COVID-19”-өөр халдварласан өвчтөн амтлах, үнэрлэх мэдрэхүйгээ түр хугацаанд алджээ

ТОКИО. /NHK/. “COVID-19” халдварын шинж тэмдгүүд илэрч эхлэх үеэс эхлэн 10 орчим хоногийн турш амтлах, үнэрлэх мэдрэхүйгээ алдсан гэж нэгэн япон эмэгтэй “NHK” сувагт мэдээлжээ.

Зарим улс орноос ирүүлсэн тайлан мэдээнүүдээс үзэхэд дээрхтэй төстэй тохиолдлууд бүртгэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм.

20 гаруй насны уг эмэгтэйн шинжилгээний хариу энэ сарын 5-нд “эерэг” буюу халдвартай гарсан бөгөөд тэрбээр энэ долоо хоногийн мягмар гарагт Саппоро хотын эмнэлгээс гарчээ. Тэрбээр энэ сарын 4-нөөс эхлэн ханиаж эхэлсэн бөгөөд хоолны амт, үнэртэй ус, шампуний үнэрийг мэдэрч чадахгүй болжээ.

Түүнчлэн 7-ний өдрөөс Цельсийн 37.5 хэмээс дээш халуурч эхэлсэн байна. Тэрбээр эмнэлэгт байхдаа мисо шөл болон махтай хоолны үнэрийг л мэдэрч байжээ. Мөн түүний 80 гаруй настай аав халдвар авсан бөгөөд түүнд ч мөн ижил шинж тэмдгүүд илэрсэн байна.

“Амтлах, үнэрлэх мэдрэхүйгээ алдах нь коронавирусний халдварын эхэн үеийн шинж тэмдэг байж болох эсэхийг судлахаар зарим улс оронтой хамтран ажиллаж байна” гэж ДЭМБ даваа гарагт мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН