Нүүр хуудасМэдээExclusive брэнд *Эх үрсийн баярын* хямдрал зарлалаа

Exclusive брэнд *Эх үрсийн баярын* хямдрал зарлалаа

Монголын хамгийн анхны оёмол брэнд болох Exclusive брэнд дэлгүүр *Эх үрсийн баяр*-ыг угтсан супер хямдралаа Бурхан багшийн их дүйчэн өдөр эхлүүллээ. Бурхан багшийн дүйчэн өдөр үйлдсэн буян хэд дахин арвиждаг гэж Монголчууд бэлэгшээдэг. Тиймээс дэлгүүрийн хамт олон хэрэглэгчиддээ зориулж чадах хамгийн том буянг *хямдралаар* үзүүлж бүх хувцасандаа 50-70 хувийн хямдрал зарлажээ. Хямдрал 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 6 дугаар сарын 3-ыг хүртэл үргэлжлэх юм.

Exclusive брэнд баяр болгоны өмнө бодит хямдралыг зарлаж хэрэглэгчиддээ бэлэг барьдаг. Мөн Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ҮНЭТЭЙ байдаг гэх ойлголтыг халж, цаг үргэлж хамгийн хямд үнийг санал болгодог гэдгээрээ хэрэглэгчиддээ таашаагддаг.  Exclusive брэндийн бүх бараа бүтээгдэхүүн Монгол хүний гараар хийгддэг учраас дэлгүүрээс нэг бүтээгдэхүүн худалдан авахад түүний цаана дөрвөн хүний ажлын байрыг баталгаажуулж байдаг билээ.

Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодит дэмжлэг *худалдан авалт* юм гэдгийг сануулъя.

  • Монгол загварын цамц, өнгө размерийн сонголттой 10,000 төгрөг
  • Бүх төрлийн оффис юбка, өнгө размерийн сонголттой 10.000 төгрөг

  • Даашинз өнгө загварын сонголттой-18000 төгрөг

Бомбер 56000 төгрөгөөс хямдраад 19000 төгрөг 

2-3 насны хүүхдийн хослол 19000 төгрөгнөөс хямдраад 10000 төгрөг

     Цамц, шорт дангаараа- 5000 төгрөг


Хүүхдийн хослол авбал бэлгэнд хүүхдийн гар тор бэлгэнд өгнө

 

Дашрамд дурдахад Exclusive брэнд өөрийн салбараа Хөвсгөл аймагт байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ. Брэндийн салбар нээгдсэнээр 70 гаруй хүн ажлын байртай болж төрсөн нутагтаа өөрсдийн гараар хувцас үйлдвэрлэн өмсөх бүрэн боломжтой болж байгаа юм. Ингэснээр хямд зардлаар Монгол брэндийн хувцсыг орон нутгаасаа худалдан авч өмсөхөөс гадна олон хүн ажлын байртай болж амжиргааны түвшин нэмэгдэх давхар боломжуудыг нээж өгч байна. Хамгийн гол нь үүнийг ажил хэрэг болгоход орон нутгийн удирдлагуудын дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй. Дэмжээд хамтраад ажиллавал Монгол улсын аймаг сум бүрт үндэсний оёмол хувцасны брэнд үйлдвэр байгуулагдах бүрэн боломжтой.

 

 

 

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН