19.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 17:59:32
Нүүр хуудасМэдээG-DRAGON, JAY CHOU нар Хятад-Солонгосын хамтарсан COVID-19 эсрэг хандивын онлайн тоглолтыг ахлана

G-DRAGON, JAY CHOU нар Хятад-Солонгосын хамтарсан COVID-19 эсрэг хандивын онлайн тоглолтыг ахлана

Коронавирусын эсрэг тэмцэж буй дэлхийн улс орнуудад туслахаар Солонгос, Хятад улсууд хамтран улс улсынхаа нэр хүндтэй одуудын оролцох хандивийн тоглолтыг зохион байгуулхаар төлөвлөөд байна.

Солонгосын KVLY ба Хятадын хамгийн том агентлаг FREEGOS Entertaiment-ууд хамтран дэлхийн хамгийн том онлайн тоглолтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Хятад дахь “Олон Нийтийн Сайн Үйлсийн Нийгэмлэг” Солонгос дахь том том агентлагуудруу албан ёсны хүсэлтийг энэ 7 хоногт илгээж уг үйл ажиллагааг Хятад дахь Hallyu хоригийг цуцалж буй дохио байх болно гэж үзэж байна. Харин уг тоглолт нь 4-р сарын 30-ны өдөр тоглогдохоор яригдаж байгаа аж.

Уг тоглолтыг Ази тивийн We Are The World 2020 гэж хэлж болох ба тоглолтын уриа “Коронавирусын эсрэг тэмцэцгээе” байх юм байна. Сайн мэдээ гэвэл аль ч улсаас Youtube-ээр дамжуулан үзэх боломжтой. Спонсороор Хятадын Урлаг Уран Сайхан Хөгжүүлэгч Нийгэмлэг ба Сайн Үйлсийн Сан байх аж.

Тоглолтонд оролцох бүрэлдэхүүн 2 улсын уран бүтээлчдээс бүрдэнэ. Хятадаас Jay Chou, Jacky Cheung, Солонгосоос BIGBANG-н G-DRAGON нар ахлах магадлалтай. Хандивийг үзэгчид шууд дамжуулалтыг үзэж байх зуур өгөх боломжтой бөгөөд Солонгосын баг Сөүл хотдоо, Хятадын баг ШенЗен хотод тоглолтоо зэрэг эхлүүлнэ. Нэмэлтээр Европ, Сингапур, Малайз болон хэд хэдэн улсууд Макауд тоглогдож фэнүүдийн хандив “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Коронавирусыг Эсрэг Сан” ба “Солонгос Иргэдийн Баялаг” сангуудад тус тус хандивлагдахаар яригдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН