Нүүр хуудасМэдээHalloween буюу "Сүнсний баярыг' боловсролын байгууллагууд тэмдэглэхгүй байх шийдвэр хэвээр байна

Halloween буюу “Сүнсний баярыг’ боловсролын байгууллагууд тэмдэглэхгүй байх шийдвэр хэвээр байна

Ирландчуудаас үүсэлтэй гэх “Halloween” буюу сүнсний баяр жил бүрийн аравдугаар сарын 31-нд болдог. 

Манай улсын хувьд уг баяр Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй байдаг.Тиймээс бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх тушаал 2019 онд гарсан байдаг. Тушаалд өөрчлөлт орж, цуцлагдаагүй хэвээр байгаа болохыг БШУЯ-наас тодотголоо. 

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц арга хэмжээд хүүхдээ оролцуулахгүй байхыг эцэг, эх, асран хамгаалагч нарт зөвлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН