Нүүр хуудасМэдээiPhone ухаалаг гар утсаа USB-C стандарт руу шилжүүлэх болсноо мэдэгдсэн байна

iPhone ухаалаг гар утсаа USB-C стандарт руу шилжүүлэх болсноо мэдэгдсэн байна

Европын Холбооны хууль тогтоогчид 2024 оноос эхлэн тус байгууллагын гишүүн орнуудад худалдаалагдах бүх гар утаснууд нэгдсэн USB-C стандартын цэнэглэгчтэй болох зохицуулалтыг баталсан.

Энэ долоо хоногт Калифорни мужид болсон технологийн чуулганы үеэр Apple компанийн маркетингийн захирал Грэг Жосвяк “Мэдээж хэрэг. Бид дагаж мөрдөх ёстой. Өөр сонголт байхгүй” гэж энэ талаар асуултад хариулжээ.

Гэхдээ тэр Европын Холбооны эрх баригчид ингэж шийдээгүй бол “хэрэглэгчдэд болон байгаль орчинд илүү ээлтэй байх байсан юм” гэж харамслаа илэрхийлсэн байна.

Шинэ стандарт зөвхөн Европын хэрэглэгчдэд үйлчлэх, эсвэл бүх зах зээлд үйлчлэх, хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл өгөхөөс Жосвяк татгалзжээ.

Европын Холбоо нэгдсэн стандартын цэнэглэгчтэй болсноор электрон хог хаягдлын хэмжээ буурч, байгаль орчны бохирдол багасна гэж шийдвэрээ зөвтгөж байгаа. Харин Apple компани нэгэнт хэрэглээнд байгаа их хэмжээний “Lightning” цэнэглэгч хаягдал болсноор байгаль орчинд үзүүлэх нөлөө өөрчлөгдөхгүй гэж үзэж байв.

Мөн өрсөлдөөнийг боомилсон, технологийн дэвшлийг хязгаарласан шийдвэр гэж Европын удирдагчдын шийдвэрийг шүүмжилж байсан юм.

Эх сурвалж: The Guardian

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН