Нүүр хуудасМэдээMGL Sport: КАМИЛА ВАЛИЕВА 4 ЖИЛЭЭР “ШИЙТГҮҮЛЭВ”

MGL Sport: КАМИЛА ВАЛИЕВА 4 ЖИЛЭЭР “ШИЙТГҮҮЛЭВ”

ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева-г допингийн хэргээр 4 жилийн хугацаанд тэмцээн уралдаанаас хасахаар шийдвэрлэлээ. Энэхүү хугацааг тооцохдоо анх допинг илэрсэн өдрөөс буюу 2021 оны 12-р сараас эхлэн тооцох юм байна. Тэгэхээр 2025 оны 12 сараас тэмцээн уралдаанд оролцож болохоор юм. Одоо 17 настай гэхээр бараг 19 настайдаа эргэж ирэхээр болж байна. Камилагийн 2021 оны 12 сараас хойш авсан бүх медалиудыг нь хураахаар болсон байна. Энэ хугацаанд тэрээр Европын аварга мөн багийн төрөлд олимпийн аварга болж байсан бөгөөд эдгээр шагналуудаа хураалгахаар болж байна.

А. Тамир

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН