Нүүр хуудасМэдээMGL SPORT: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН АЙМАГ ЦЭРГИЙН НАЧИНГУУДЫН БАРИЛДААНД АРХАНГАЙН Д.ТӨРБАЯР...

MGL SPORT: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН АЙМАГ ЦЭРГИЙН НАЧИНГУУДЫН БАРИЛДААНД АРХАНГАЙН Д.ТӨРБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ

МҮБХ-оос зохион байгуулдаг сар шинийн цуврал барилдаан өнөөдөр аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжиллээ. 128 начин зодоглосон тус барилдаанд Архангай аймгийн Их тамир сумын харьяат аймгийн начин Дашийн Төрбаяр түрүүллээ. Харин Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат улсын аварга Хадбаатарын хүү Мягмарсүрэн үзүүрлэв.

Харин их шөвөгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн начин Баярхүүгийн Улаалзгана , Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн начин Мягмарцэрэнгийн Гантулга нар шалгарав.

Дунд шөвөгт

УВс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат аймгийн начин Т.Мөнх-эрдэнэ

Дорнод аймгийн Халхгол сумын харяат аймгийн начин Ш.Нямсайхан,

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн начин О.Баярбаасан

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат аймгийн начин З.Мөнхтулга нар шалгарлаа.

өмнөх нийтлэл
Дараагийн нийтлэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН