Нүүр хуудасМэдээNASA үл мэдэгдэх сансрын биетүүдийг хайх багийг бүрдүүлэв

NASA үл мэдэгдэх сансрын биетүүдийг хайх багийг бүрдүүлэв

Өнгөрсөн долоо хоногт NASA үл мэдэгдэх сансрын биетүүдийг (UFO) хайх 16 мэргэжилтнээс бүрдсэн багийг бүрдүүлж, есөн сар үргэлжлэх судалгааны ажлыг эхлүүллээ.

Судалгааны багийн бүрэлдэхүүнд сансрын нисгэгч, шинжлэх ухааны сэтгүүлч, далай судлаач, сансрын технологийн компанийн захирал зэрэг хүмүүс багтжээ. Үл мэдэгдэх сансрын биет харсан гэх цуу яриа улс орон бүрд гардаг бөгөөд энэхүү баг тэдгээр мэдээлэл дээр ажиллаж, 2023 оны дунд үеэр тайлангаа тавих гэнэ. Тэд мэдээллээ төрийн байгууллагууд болон бусад эх сурвалжуудаас авах юм.

Энэ тухайд NASA-ийн Шинжлэх ухааны захиргааны Томас Зурбухен “Өөрийн гарагийн болон задгай сансрын үл мэдэгдэх зүйлсийг судлах нь NASA-д ажилладаг хүмүүсийн эрхэм зорилго юм” гэж дурджээ.

Эх сурвалж: NASA

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН