Нүүр хуудасМэдээOБЕГ: "ОНЦГОЙ ХҮҮХДҮҮД" ӨДӨРЛӨГТ 1000 ОРЧИМ ХҮҮХЭД ОРОЛЦЛОО

OБЕГ: “ОНЦГОЙ ХҮҮХДҮҮД” ӨДӨРЛӨГТ 1000 ОРЧИМ ХҮҮХЭД ОРОЛЦЛОО

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Үндэсний Соёл амралтын хүрээлэнтэй хамтран ”Онцгой хүүхдүүд” өдөрлөгийг гуравдахь жилдээ зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, хүүхэд, багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Өдөрлөгт нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн алба хаагчдын 1000 гаруй хүүхэд багачууд оролцон, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.

Энэ үеэр мөн цирк, урлагийн үзүүлбэр үзүүлж, өдөрлөгт оролцож байгаа хүүхэд багачууд хөнгөлөлттэй үнээр тоглоомуудаар үйлчлүүлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН