21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 04:58:20
Нүүр хуудас Мэдээ PCR шинжилгээний суурин гурван цэгийн байршил өөрчлөгдлөө

PCR шинжилгээний суурин гурван цэгийн байршил өөрчлөгдлөө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдэд хөдөө, орон нутаг зайлшгүй явах шаардлагатай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, мөн оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Шинжилгээний цэгийн байршлууд өөрчлөгдсөн бөгөөд дараах цэгүүдэд авч байна.

  1. Баянгол дүүрэг-96 дугаар сургууль /Хуучин 13-р сургуулийн шинжилгээний цэг/
  2. Сүхбаатар дүүрэг-143 дугаар цэцэрлэг /Хуучин 31 дүгээр сургуулийн шинжилгээний цэг/
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг /Хуучин 50 дугаар сургуулийн шинжилгээний цэг/
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах бөгөөд амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллана.

Үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газар, байгууллагууд нь вакцины бүрэн тунд хамраагдаад 14 хоносон гэрчилгээтэй болон өвчлөөд эдгэсэн тухайн эмчийн магадалгаатай хүн ажиллуулах бөгөөд мөн дээрх бичиг баримтыг үндэслэж иргэдэд үйлчилнэ.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН