Нүүр хуудасМэдээPUBG Mobile-ын дэлхийн аваргад Монгол залуус гуравдугаар байр эзэлж 284 сая төгрөгөөр...

PUBG Mobile-ын дэлхийн аваргад Монгол залуус гуравдугаар байр эзэлж 284 сая төгрөгөөр шагнууллаа

1.3 сая ам.доллар(3.7 тэрбум төгрөг)-ын шагналын сантай “PUBG Mobile Global Championship S0” буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөв.

Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын ZEUS ESPORTS баг маш амжилттай оролцож гуравдугаар байранд орлоо. Гуравдугаар байранд орсон багийн хувьд шагналын 100 мянган ам.доллар(284 сая төгрөг)-ыг авах бөгөөд дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох эрх нээгдэж байна.

Харин хоёрдугаар байранд Хятадын “4 Angry Men” баг орсон бол тэргүүн байрыг мөн Хятадын “Nova XQF” баг эзэлж 700 мянган ам.доллар(1.9 тэрбум төгрөг)-ыг авлаа.

Тэмцээний сүүлийн тоглолтыг хүртэл аваргын хувь заяа шийдэгдээгүй байсан бөгөөд Монгол залуус дэлхий дахиныг гайхуулж улсынхаа E-Sport-ын түүхэн дэх хамгийн том амжилтыг үзүүлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН