Нүүр хуудасМэдээTOEFL ШАЛГАЛТЫГ Оросын иргэд зөвхөн хилийн чанадад өгнө

TOEFL ШАЛГАЛТЫГ Оросын иргэд зөвхөн хилийн чанадад өгнө

Оросын иргэд олон улсын их сургуулиудад элсэхэд шаардагдах англи хэлний TOEFL-ийн шалгалтад өнгөрсөн гуравдугаар сараас хойш бүртгүүлэх боломжгүй болсон байна.

Тэгвэл Боловсролын тестийн байгууллагаас /ETS/ лхагва гарагт Оросын иргэд TOEFL-ын шалгалтыг зөвхөн хилийн чанадад эсвэл интернэтээр өгөх боломжтой болсон талаар мэдэгджээ. 

Хэрвээ TOEFL-ын шалгалтын бүртгэлийн системд өөрийгөө Оросын иргэн гэж оруулбал шалгалтад бүртгүүлэх боломжгүй аж. Оросын иргэншилтэй гэж оруулбал “Гадаад хөрөнгийн хяналтын албаны (OFAC) шаардлагын дагуу TOEFL-ын бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрэх эрхийг тань хязгаарлалаа” гэсэн анхааруулга гарч ирж байгаа аж. OFAC нь хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй АНУ-ын Сангийн яамны бүтэц юм. Мөн дээр нь “Хэрвээ та Оросод эсвэл гадаадад амьдарч байгаа Оросын иргэншилтэй хүн бол TOEFL-ын шалгалтад бүртгүүлэх боломжгүй” гэсэн тайлбар гарч буй аж. Түүнчлэн Оросын иргэд TOEFL-ын шалгалтад бүртгүүлж чадахгүй байгаагийн дээр гадаадын их дээд сургуулиудад өгсөн шалгалтынхаа оноог явуулах боломжгүй байгаа талаар нэгэн эмэгтэй мэдээлжээ. 

ETS байгууллагын төлөөлөгч Стефани Винтерс наймдугаар сарын 4-ний өдрөөс бодлогодоо өөрчлөлт оруулж, Оросын иргэдийг хилийн чанадад эсвэл онлайнаар TOEFL-ын шалгалт өгөх боломжоор хангахаар болсон гэж мэдээлсэн байна. 

Оросын зэвсэгт хүчин Украин руу довтолсны дараа ETS өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн англи хэлний TOEFL-ын шалгалтыг Орос, Беларусийн нутаг дэвсгэрт зогсоосон байна. Тухайн үед Оросын иргэд англи хэлний IELTS-ын шалгалтыг ч өгөх боломжгүй болсноо мэджээ. 

Эх сурвалж: ВВС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН