Нүүр хуудасМэдээ"Tour de langkawi 2022" мэргэжлийн дугуйн уралдаанд 15 жилийн дараа Монгол тамирчин...

“Tour de langkawi 2022” мэргэжлийн дугуйн уралдаанд 15 жилийн дараа Монгол тамирчин оролцож байна

Өнөөдөр “Tour de langkawi 2022” мэргэжлийн дугуйн олон өдрийн уралдаан эхэлж байна. Малайзын баруун хойд эргээс 30км-ийн зайд орших аялал жуулчлалын бүс нутаг болсон Лангкави арал дээр 10-р сарын 11-18-ны хооронд үргэлжлэх уг тэмцээн нь Ази тивийн “Tour de France” уралдаан гэгдэх болсон юм.

Анх 1996 онд уг тэмцээнийг энэ арлын /Лангкави/ нэрээр нэрлэж өдгөө тасралтгүй 27 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Олон улсын өндөр зэрэглэлийн WorldTour, ProTour багууд оролцдог Ази тивийн хамгийн нэр хүндтэй олон өдрийн уралдаан юм.

Энэ тэмцээнд Монгол улсаас анх удаа 2007 онд МУГТ Ж.Өлзий-Орших агсан оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд ЗХ-ний АЛДАР спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц Монгол улсаас оролцож байгаа хоёр дахь тамирчин болж байгаагаараа онцлог болж байна.

Тэмцээнд нийт 35 орны 20 багийн 117 дугуйчин 8 өдөр 1100 км замд өрсөлдөж дүнгээ гаргах юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН