Нүүр хуудасМэдээ“Tourism Forum Mongolia-2021” чуулган боллоо

“Tourism Forum Mongolia-2021” чуулган боллоо

 “Tourism Forum Mongolia-2021” чуулган МҮХАҮТ-д боллоо.  “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриатай чуулганыг БОАЖЯ, ГХЯ, Соёлын яам, МҮХАҮТ, тус Танхимын Аялал жуулчлалын зөвлөл, Монголын Аялал жуулчлалын холбоо, ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон аялал жуулчлалын салбарыг сэргээх стратегийг хамтдаа хэлэлцсэн юм. Харин 28-аас эхлээд гурван өдрийн турш Мишээл экспод аялал жуулчлалын салбарын үзэсгэлэн зохион байгуулагдана.

“Tourism Forum Mongolia-2021” чуулганын хувьд:

  • “Ковидын болон дараах үеийн маркетинг, гадаад сурталчилгаа”,
  • “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх зүйлс”,
  • “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” гэсэн үндсэн 3 сэдвээр өрнөсөн.

Чуулганыг нээж БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлсэн үгэндээ “Энэ удаагийн форумаар судлаачид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, орон нутгийн төрийн болон ТББ-ууд, аялал жуулчлалын салбарт ажиллагсад гээд төр, хувийн хэвшлийнхнийг нэг дор цуглуулж байна. Ингэснээр салбарын цаашдын хөгжлийн шинэ санаа, шийдэл, санал зөвлөмжийг гаргах онцлог, давуу талтай. Аялал жуулчлалын салбарыг сэргээх гарцыг тодорхойлоход салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцолсон юм.  

Манай улсын аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, гадаад жуулчдыг нэмэгдүүлэхэд анхаарч буй энэ цаг үед нэг сая жуулчин авахын тулд 10 сая хүн рүү хандах хэрэгтэйг салбарынхан хэлж байна. Тэгэхдээ нэг цонхоор нэгдсэн байдлаар харж, дижитал дээр суурилсан бодит үр дүн гарах маркетинг хийх саналыг Монголын Маркетингийн холбооны ерөнхийлөгч Ш.Алтанбагана онцолж хэлсэн.

Ойрын хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр “Бүргэдийн баяр”, “Цасны баяр” зэрэг уламжлалт болон шинэ үйл ажиллагаа хийгдэхээр хүлээгдэж байгаа. Эдгээр арга хэмжээнүүдийг чуулганаар яригдсан шинэ контентоор явуулж, “Эсгий туургатны соёлын Их наадам”-ыг зохион байгуулъя гэсэн саналыг гаргасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН