Нүүр хуудасМэдээБ.Сэргэлэнбаатар Төв аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдлоо

Б.Сэргэлэнбаатар Төв аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдлоо

Төв аймгийн МАН-ын хорооны даргыг сонгох хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлын үр дүнд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар олонхын санал авч, тус хорооны даргаар сонгогдлоо.

Санал хураалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн 54 санал, Эрдэнэсумын Засаг дарга А.Мөнгөнбаяр 28 санал, Бүлгийн дарга н.Энхбат 17 саналтай өрсөлдсөн бол НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар 157 санал авч, олонхын саналаар сонгогдсон юм.

Б.Сэргэлэнбаатар нь бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй.

2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд мэргэжилтэн,

2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга,

2016 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх,

2018 онд нийслэлийн МАН-ын хорооны хэлтсийн дарга,

2019 онд НИТХ-ын Ажлын албаны ХМОНХТ-ийн дарга,

2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай улстөрч юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН