Төв аймгийн МАН-ын хорооны даргыг сонгох хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлын үр дүнд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар олонхын санал авч, тус хорооны даргаар сонгогдлоо.
Санал хураалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн 54 санал, Эрдэнэсумын Засаг дарга А.Мөнгөнбаяр 28 санал, Бүлгийн дарга н.Энхбат 17 саналтай өрсөлдсөн бол НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар 157 санал авч, олонхын саналаар сонгогдсон юм.
Б.Сэргэлэнбаатар нь бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй.
2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд мэргэжилтэн,
2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга,
2016 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх,
2018 онд нийслэлийн МАН-ын хорооны хэлтсийн дарга,
2019 онд НИТХ-ын Ажлын албаны ХМОНХТ-ийн дарга,
2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай улстөрч юм.