Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог *Балдорж* шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж, УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, сэтгүүл зүйн үе үеийн төлөөлөгчид оролцлоо.
Энэ жилийн *Балдорж* шагналд 88 сэтгүүлчийн 170 гаруй бүтээл иржээ. Шалгаран үлдсэн шилдэг 25 бүтээлээс өчигдөр шилдэг 10 бүтээлийн эзнийг тодруулсан юм.
“Балдорж” шагналын Гранприг *Өнөөдөр* сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин сурвалжлага, Хариуцлагатай уул уурхайн эрэлд цуврал сурвалжлагаараа хүртлээ.
Балдорж шагналын Дэд байрт МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлгийн баг Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нар хүний эрхийн сэдвээр эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлэгээрээ хүртсэн юм.
“Балдорж” шагналын шилдэг аравт
- Х.Уянга *Өнөөдөр* сонин *Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл* цуврал сурвалжлага, Амьдрал сайн уу цуврал нийтлэл
- Б.Ганзориг ТВ9 телевиз *Хасах градус* Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл цуврал нэвтрүүлэг, Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн* телевизийн нэвтрүүлэг
- Б.Энхмарт *Үндэсний шуудан* сонин -Бид болон монголын тал нутаг чамд хайртай* нийтлэл, Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам сурвалжлага
- Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж 25 дугаар суваг телевиз *Нэг удаа үндэсний контент: Монгол Солонгост нэг удаа* телевизийн цуврал нэвтрүүлэг
- С.Батзаяа *Монголын медиа корпораци* Өв соёлгүй Монгол цуврал нийтлэл, нэвтрүүлэг
- Б.Солонго Зууны мэдээ сонин Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё, Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалья цуврал нийтлэл
- З.Цэлмэг Засгийн газрын мэдээ сонин- Харилцуурын цаадах нулимс, Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол нийтлэл
- Э.Хүрэлбаатар *Өдрийн сонин* сонин -Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр- сурвалжлага
- Б.Алтанхуяг Монцамэ агентлаг *Аниргүйн гүн дэх цаг хугацаа*, *Тагтаа* паблишинг хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбанямтай хийсэн цуврал ярилцлага, *Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш*- нийтлэл
- Н.Хонгорзул Блүүмбэрг телевиз *Монголд үйлдвэрлэв* нэвтрүүлэг
“Балдорж” шагналын гранпри шагналтнаар
2009 онд – Б.Ганчимэг *Үндэсний шуудан* сонин
2010 онд – Д.Оюун-Эрдэнэ *Өнөөдөр* сонин
2011 онд – Ж.Гангаа Өдрийн сонин
2012 онд – Г.Отгонбаяр *Үндэсний шуудан* сонин
2013 онд – Ж.Тэгшжаргал *Өнөөдөр* сонин
2014 онд – У.Ганбаяр, М.Буянбадрах *Хүрээлэн амьд ертөнц* төсөл
2015 онд – Э.Хүрэлбаатар Өдрийн сонин
2016 онд – Ц.Цэвээнхэрлэн *Засгийн газрын мэдээ* сонин
2017 онд – Б.Энхмарт *Үндэсний шуудан* сонин нар тодорч байсан юм.