Нүүр хуудасМэдээБаянзүрх дүүргийн 30 цэцэрлэгт вирус устгах технологи бүхий 100 ширхэг агаар цэвэршүүлэгч...

Баянзүрх дүүргийн 30 цэцэрлэгт вирус устгах технологи бүхий 100 ширхэг агаар цэвэршүүлэгч хүлээлгэн өгчээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн санаачилгаар вирус устгах технологи бүхий 100 ширхэг агаар цэвэршүүлэгчийг Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 30 байгууллагад хүлээлгэн өглөө.

Ингэснээр нийт 9,064 хүүхдийн сурч, хөгжих орчны агаарын чанарыг сайжруулах, эрүүл, цэвэр агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр болж байна.

Тус агаар цэвэршүүлэгч нь Япон Улсын “SIRIUS” ХХК-д үйлдвэрлэсэн бөгөөд вирус устгах, ариутгах, үнэргүйжүүлэх, тоосонцор шүүх, чийгшүүлэх гэсэн таван үйлдлийг хослуулсан төхөөрөмж юм.

Баянзүрх дүүрэг цаашид хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН