Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт он гарсаар 4 хорооны 5 байршилд халиа дошингийн нөхцөл байдал үүссэн. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан дүүргийн ерөнхий менежер Ц.Гомбосүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж үнэлэлт, дүгнэлт өгч, хариу арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Тухайлбал 450м сувагчлал татаж, 280 тонн мөсийг зөөвөрлөж ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.
