Нүүр хуудасМэдээБоловсролын яам: Есдүгээр сарын 14-өөс танхимын хичээлүүд хэвийн явуулж эхлэх зохицуулалтыг хэрэгжүүлнэ

Боловсролын яам: Есдүгээр сарын 14-өөс танхимын хичээлүүд хэвийн явуулж эхлэх зохицуулалтыг хэрэгжүүлнэ

2026 оны 7 дугаар сарын 21-ний Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан албан ёсоор мэдээлэл хийхдээ “Их, дээд сургууль, коллежийн хичээл 2026 оны 9 дүгээр сарын 15-наас эхэлнэ.” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга нар болон Боловсролын ерөнхий газрын дарга, дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн удиртгал хичээлүүд цахимаар явж, есдүгээр сарын 14-ны Даваа гарагаас эхлэн танхимын хичээлүүд хэвийн явуулж эхлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр санал нэгдсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН