Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн АИ-92 шатахууны нөөцийн сав шатжээ. Энэ тухай мэдээлэл өглөө 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Галд автсан шатахууны нөөцийн сав нь 2000 тоннын багтаамжтай юм байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.