Нүүр хуудасМэдээЗавхан аймагт энэ сард нийт найман удаагийн ой хээрийн түймэр гарчээ

Завхан аймагт энэ сард нийт найман удаагийн ой хээрийн түймэр гарчээ

 Тус аймгийн Баянтэс сумын нутагт ОХУ-ын талаас орж ирсэн түймрийг унтрааж цурамд оруулсан байна.

Баянтэс сумын нутаг, Жавхлан багийн Тасархайн давааны ‘’Ар хөндий’’ гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 375 км, сумаас баруун хойд зүгт 100 км-т Монгол Улсын хилийн 245-246 дугаар тэмдэгтээр ОХУ-ын талаас ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн байна гэсэн дуудлагыг 10 дугаар сарын 5-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Ингээд түймрийг унтраахаар алба мэргэжлийн ангиуд дуудлагын дагуу очиж ажилласан. Тухайлбал, аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Сонгино сумын мэргэжлийн ангийнхан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, 10 дугаар сарын 6-ны өдрийн 14:00 цагт цурамд оруулсан. 10 дугаар сарын 8-ны өдрийн 13:00 цагт бүрэн унтрааж, Баянтэс сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн.

10 дугаар сарын байдлаар Завхан аймагт ой хээрийн түймэр нийт найман удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Ой хээрийн түймрийн улмаас байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол учирдаг. Түймрийн улмаас ой мод шатахаас гадна, түүнийг унтраахад маш их хэмжээний зардал гарч төлөвлөөгүй хохирлыг амсдаг. Тиймээс иргэд та бүхнийг ойн сан бүхий газар нутгаас самар жимс түүхгүй байх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраахыг уриалж байна. Сануулж байна, ой хээрийн түймрээс сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН