Нүүр хуудасНийтлэл2023 оны төсөв “ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭХГҮЙ, НЭГ ИХ НАЯДЫН ХЭМНЭЛТТЭЙ” гэдгийг...

2023 оны төсөв “ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭХГҮЙ, НЭГ ИХ НАЯДЫН ХЭМНЭЛТТЭЙ” гэдгийг онцлох байна

Ирэх 2023 оны төсөв тойрсон асуудал олны анхааралд хэвээр байна. Хэвээр байхаас ч аргагүй өөрчлөлтүүд орсон учраас тэр биз. Сангийн сайдын ирэх оны төсвөөс онцлох нь юу байна вэ? гэвэл олонхи нь “ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭХГҮЙ, НЭГ ИХ НАЯДЫН ХЭМНЭЛТИЙГ ХИЙЖ ЧАДСАН, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100 МЯНГА ХЭВЭЭР БАЙЛГАЖ, НИЙТ ХҮҮХДИЙН 91%-Д ӨГӨХӨӨР БОЛСОН” гэдгийг хэлж байгаа юм. Энэ нь яалт ч үгүй энэ удаагийн төсвийн төслийн онцлог болж. Илүү гүнзгий судлах юм бол төсөвт урьд өмнө байгаагүй реформ хийгджээ гэж зарим эдийн засагчид үзэж байгаа. Шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй учир он дамжсан олон ажлууд гараас гарна гэдэг нь тодорхой. Олон жил царцсан ажлуудаа дуусгахгүй бол алийн болгон он дамжуулж замхруулах вэ? Үүнээс болж үнийн өсөлтөөс үүдэн ажил зогсох, хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлага үүссээр байгаа нь үнэн.

Өөр нэг онцлох нь “ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЭХЛҮҮЛСЭН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ГҮЙЦЭТГЭЛ, ХҮРЭХ ҮР ДҮНД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, УГ ШИНЭЧЛЭЛИЙГ БУСАД САЛБАРТ НЭВТРҮҮЛНЭ” гэдэг их чухал асуудал. Төрийн байгууллагынхан энэ өөрчлөлтийг их ч ярисан, одоо л нэг хэрэгжих нь гэсэн чимээгүй хүлээлттэй байгаа нь мэдээж. Мөн “Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгохоор тусгасан” байгаа юм. Хот, хөдөөгийн асуудлыг аль болох зэрэг шийдвэрлэхийн тулд орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилж, уул уурхайн тухайн орон нутагт өгдөг хандив тусламжийг орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгохоор болсон нь нутгийн иргэдэд хаалттай эдийн засгийг ил болгох, орон нутаг өөрөө шаардлагатай асуудлаа тодорхой хөрөнгийн эх үүсвэрээр шийдэх боломж бүрдэх юм. Шулуухан хэлэхэд өмнө нь ийм зохицуулалт байгаагүй учраас ямар компани хэзээ, хэдэн төгрөг өгч тэр нь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байсан. Өөрөөр хэлбэл орон нутгийн хөгжлийн санд өгөх хандив тусламж нь тэнд ажиллаж амьдарч буй иргэдийн ахуй амьжиргаанд шууд болон шууд бусаар дэмжлэг болж очихоор харагдаж байна.

Үүнээс гадна “Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг бууруулж, Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө” гэж тусгаад байгаа. Гарааны бизнес эрхлэгчдэд ч таатай нөхцлийг бүрдүүлж орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш таван жилийн хугацаанд бүрэн чөлөөлөх юм. Энэ бол бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болох зүйл.

Эдийн засагт гарсан таатай мэдээ нь төсвийн орлого бүрдэх эсэхийг тодорхойлох экспорт нэмэгдсэн. Энэ хугацаанд валют авчрах экспорт нэмэгдэнэ. Экспорт тасралтгүй нэмэгдэж байж л эдийн засгийн хүндрэлээс гарах боломжтой, иргэдийн амьжиргаанд нөлөөлнө гэдгийг ч эдийн засагчид хэлээд байгаа. Нийт экспортын барааны 50 хувийг нүүрсний экспорт, 24.4 хувийг зэсийн баяжмалын экпсорт эзэлж, оны эхний 9 сарын байдлаар 19 сая тонн  нүүрс, 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Одоо бидэнд цаашид эдийн засгаа том зургаар нь харж, өөрчилж, шинэчлэх шаардлагатай зүйлсээ зоригтой эхлүүлэх үлдэж байна. Үүнд, Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцыг ч онцлох хэрэгтэй.

Хамгийн гол нь улсын төсөв бүрддэгээрээ бүрдэж, Засгийн газар хөрөнгө оруулалтаа эрэмбэ дараатайгаар хуваарилах нь мэдээж. Гол нь хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, иргэдийн амьжиргаа, аж үйлдвэржилт зэрэг томоохон асуудлыг эхнээс нь шийдээд явах нь чухал. Нийслэлчүүд ч замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжний асуудлыг үргэлж яридаг биш бодит үр дүн гарахыг хүлээж байна. Тийм ч  учраас Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлжээ. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэн сайжруулж чадвал түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж хотын түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-с чөлөөлөхөөр тусгасан биз.

Төсвийн асуудал ирэх сарын 15 буюу ирэх оны төсөв батлагдах хүртэл яригдах нь мэдээж. Харин Засгийн газрын зүгээс санал нэгтэй өөрчлөлт хийхээр зорьж байгаа бололтой юм. Энэ ажлын хажуугаар Сангийн сайдын энэ онд хэрэгжүүлсэн томоохон нэг ажил нь банкны IPO гаргасан явдал болж байна. Б.Жавхлан сайд “Төрийн банкны IPO” гаргах ажлыг санаачилж, амжилттай хэрэгжүүлсэн гэж салбарынхан нь дүгнэж байгаа. Банкууд IPO хийж, хүн бүрийн мэддэг банкууд олон нийтэд нээлттэй болсноор хөрөнгийн зах зээлийн идэвх илт сэргэх ба цаашлаад гадны хөрөнгө оруулалт орж ирснээр зах зээл өргөжиж, бусад компаниуд ч мөн нээлттэй болох зам засагдана гэж мэргэлжилтнүүд үзэж байгаа.  Харин “Төрийн банк”-ны хувьцаа нь хамгийн тогтвортой өгөөжтэй хөрөнгө оруулалт болж, банк өөрөө нээлттэй хувьцаат компани болсон явдал юм.

2023 оны төсвийн асуудалруу эргэн ороход “Монгол улс 2023 онд түүхэндээ анх удаа 19.6 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөг зарцуулах төсөв боловсруулсан. Гэхдээ 2022 ОНЫ ТӨСӨВ ДНБ-ИЙ 5.1 ХУВЬ БУЮУ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ БАЙСАН БОЛ 2023 ОНЫ ТӨСВИЙН АЛДАГДАЛ ДНБ-ИЙ 2.8 ХУВЬ БУЮУ 1.5 ИХ НАЯД ТӨГРӨГТЭЙ ТЭНЦҮҮ байхаар тооцож, 900 орчим тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулахаар байгаа. Мөн “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖСЭНЭЭР 2022 ОНЫ СҮҮЛ ГЭХЭД 200 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭГДЭХ БОЛ 2023 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОН УРСГАЛ ЗАРДАЛ ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ХҮРЭЭНД НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХЭМНЭГДЭНЭ. Хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарласан” юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН