Хэнтий аймгийн Дадал, Өндөрхаан суманд ирэх онд нисэх онгоцны буудал барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээллээ.
Энэ онд тухайн бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нисэх онгоцны буудлыг байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Дадал сумын нисэх онгоцны буудал улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж байгаа бол Өндөрхаан сумын нисэх буудлыг 9.9 тэрбум төгрөгийн гадаадын зээл, тусламжаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Манай улсын хувьд гадаадаас дамжин өнгөрөх агаарын хөлгийг яаралтай буух үеийн төлбөр авдаг ч зүүн бүсэд тийм боломж байдаггүй юм.