Нүүр хуудасМэдээЕрөнхийлөгч 12 дугаар сард ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч 12 дугаар сард ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны 12 дугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. 


“Цах тахлын үед дэлхий даяар гадаад харилцаа зогсонги байдалд орсон ч цахим уулзалтаар явуулж байна.  Монгол Улсын хувьд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь нэг цонхоор, нэг байр суурьтайгаар гадаад бодлогоо явуулж байгаа нь манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-д таалагдаж байна. Цаашид хоёр хөрштэй том төслөө хэрэгжүүлэх талаар цогц арга хэмжээ авахаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын түвшинд ярьж байгаа” гэдгийг салбарын сайд онцоллоо.  


Ерөнхийлөгчийн айлчлалаас гадна Бээжингийн өвлийн олимпын үеэр, Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгаа бол хоёр хөршийн зүгээс  цар тахлын нөхцөл байдал сайжирвал хамгийн түрүүнд Монгол Улсын айлчлалыг хүлээн авахаа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН