УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр “Цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан Ковид19 халдварын тоог албан ёсоор зарлахаар болсон.
2021 оны тав, зургадугаар сард мутацилагдсан вирус орж ирсэн тул түргэвчилсэн оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан шийдвэрийг хүчингүй болгож байна.
Улсын хэмжээнд есөн аймагт 11 төрлийн түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд, 11 хувь нь хуурамч эерэг хариу гарч байна.
Тэгэхээр халдвар аваагүй иргэдийг тусгаарлан, эмчилгээ хийж байна гэсэн үг. Тиймээс цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд халдвар авсан гэж тооцно. Мөн шинж тэмдэг илэрсэн бол халдвар авсанд тооцно” гэж мэдээллээ.