Нүүр хуудасМэдээЗөрчлийн хэрэг өмнөх сараас 57 хувиар буурсан байна

Зөрчлийн хэрэг өмнөх сараас 57 хувиар буурсан байна

Улсын хэмжээнд  он гарсаар 973 196 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 8 дугаар  сарын байдлаар 96 458 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 7 дугаар сартай харьцуулахад 57 хувиар багассан байна.

Зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр авч үзвэл Нийслэлд нийт зөрчлийн хэргийн 58.5 хувь нь, орон нутагт 41.5 хувь нь бүртгэгджээ. Нийт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэргийн 98.8 хувийг Цагдаагийн байгууллага, 0.4 хувийг Мэргэжлийн хяналт, 0.03 хувийг Онцгой байдал, 0.68 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн сард зөрчил үйлдсэн 70 208 хүн, 285 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, шүүхээс зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 57 хувиар буурч, хуулийн этгээд 48 хувиар тус тус нэмэгджээ. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80.9 хувь нь эрэгтэй, 19.1 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийг насны байдлаар авч үзвэл 18 хүртэлх насны 150, 18-25 хүртэлх насны 9388, 26-35 хүртэлх насны 27 247, 36-45 насны 19 654, 46-55 хүртэлх насны 9597, 56-дээш насны 3958 хүн байна.

Зөрчлийн хэргийн улмаас 403 сая 119 мянган төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь өмнөх сараас 78 хувиар өссөн бол хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлын 322 сая 639 мянган төгрөг /80 хувь/ нөхөн төлөгдсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН