Иргэн Г.Загдаа нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ.
Г.Загдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/, /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ зэрэг үндэслэлээр 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байв.
Харин шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.