Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Улс төрийн хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

МАН-ЫН БҮЛЭГ: Улс төрийн хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр /2026.09.10/ тохиож байна. Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэбат нар хэлмэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Манай улс УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр, 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН