Нүүр хуудасМэдээОБЕГ: "Жайка"-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын даргад хамтын ажиллагааны талаар санал солилцож,...

ОБЕГ: “Жайка”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын даргад хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон шинээр томилогдсон дарга Мияги Кенсукэ нарыг хүлээн авч уулзлаа.

Хошууч генерал Г.Ариунбуян ноён Танака Шиничигийн Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”, “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл”-үүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдаад, өнгөрсөн жил тохиолдсон үер, зудын гамшгийн үед Монголын ард түмэнд зориулж Японы ард түмнээс хүргүүлсэн тусламжууд болон ЖАЙКА-аас зохион байгуулдаг хүний нөөцийг чадавхжуулах урт, богино хугацааны сургалтуудад Онцгой байдлын албаны алба хаагчдыг хамрагдах боломжоор ханган, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласанд талархал илэрхийлэв.

Мөн шинээр томилогдсон Суурин төлөөлөгчийн газрын дарга, ноён Мияги Кенсукэд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулан, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээ илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Ноён Мияги Кенсукэ гамшгаас хамгаалах хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллахаа илэрхийлсэн бол ноён Танака Шиничи Онцгой байдлын байгууллагын хамт олон, бие бүрэлдэхүүнтэй хамтран хэрэгжүүлж байгаа төсөл амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцолсон юм.

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд тус улсын Нагоягийн их сургуулиас ЖАЙКА, ОБЕГ болон МУИС-тай хамтран “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг Ховд аймагт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн II шатыг Боловсролын яамтай хамтран улс орон даяар ирэх жилээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН