Онцгой байдлын байгууллагын алба хаагчид энэ сарын 8-14-нд нийслэлд 20 иргэний амь насыг аварсан талаар НОБГ-аас мэдээлэв.
Тодруулбал, дээрх өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны 4 дуудлага онцгой байдлын байгууллагад ирсний дагуу Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 20 иргэнийг аварч, 355 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.