Нүүр хуудасМэдээ*Ах дүүсийн үнсэлт* зургийн зураач Дмитрий Врубель таалал төгсжээ

*Ах дүүсийн үнсэлт* зургийн зураач Дмитрий Врубель таалал төгсжээ

ЗХУ-ын тэргүүн асан Леонид Брежнев болон Зүүн Герман буюу Бүгд Найрамдах Ардчилсан Герман Ард Улсын тэргүүн асан Эрих Хонеккер нарыг дүрсэлсэн “Ах дүүсийн үнсэлт” зургийн зураач Дмитрий Врубель 62 насандаа Берлин хотноо таалал төгсжээ. Хэвлэлд түүнийг ковидын хүндрэлээр таалал төгссөн гэж бичжээ. 

Дмитрий Врубель 1960 онд Москва хотноо төржээ. 1978-1980 онд Врубель Москвагийн Улсын сурган хүмүүжүүлэх дээд сургуулийн Урлаг, графикийн факультетэд суралцсан боловч сургуулиа төгсөж чадаагүй байна. Тэрбээр 1983 онд ЗХУ-ын зураачдын эвлэлд элсжээ.

1986 онд Врубель өөрийн байрандаа галерей зохион байгуулсан бол 1987 онд Дмитрий Пригов, Лев Рубинштейн, Никита Алексеев болон бусад зураачдын элссэн Авангард клубын (KLAVA) гишүүн болжээ.

1990 онд Врубель Берлин рүү нүүжээ. Мөн тэр жилдээ Берлиний хананы нураагүй үлдсэн хэсэг дээр Леонид Брежнев Эрик Хонеккерийг үнсэж буй алдарт “Ах дүүсийн үнсэлт” зургаа зурсан байна.

Уг граффити нь дэлхийн хамгийн алдартай гудамжны бүтээлийн нэг болжээ. 2009 онд хана нураасны 20 жилийн ойд зориулан ханыг сэргээн засварлах ажлын хүрээнд “Ах дүүсийн үнсэлт” зураг устсан боловч Врубель зургийг сэргээн зурахыг зөвшөөрчээ.

Зураач буяны ажилд идэвхтэй оролцдог байв. 2004 онд тэрээр Беслан хотод хүүхдийн урлагийн сургууль байгуулахад ихээхэн хэмжээний хандив өргөсөн бол 2007 онд Суздаль дахь асрамжийн газар барих ажлыг ивээн тэтгэсэн байна.

Эх сурвалж: ВВС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН