Нүүр хуудасМэдээОнцгой байдлын найман алба хаагч гал голомтоо бадраалаа

Онцгой байдлын найман алба хаагч гал голомтоо бадраалаа

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас “Гэрлэх ёслол”-ын ордонтой хамтран найман алба хаагчийн хуримын ёслолыг зохион байгууллаа.

Хосуудын гэрлэх ёслолын арга хэмжээнд алба хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь оролцож, аз жаргалтай, баярт мөчийг нь хуваалцсан юм.

Тус арга хэмжээ долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН