Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.
*Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 10-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.
*Улсын төсвөөр Оёдлын 3 дугаар гудамж, Зүүнбаян-Уулын 32 дугаар гудамжинд байрлах 150 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн барилгын ажил дуусч, хүлээн авлаа
*Улсын төсвөөр 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
*Нийслэлийн төсвөөр 2020 онд Баянхошуу эцсийн буудлаас өндөр хүчдэл хүртэл 3.2 км авто замын ажил газар чөлөөлөлтийн улмаас зогссон байсныг эхлүүлэхээр боллоо
*Баянхошуу эцсийн буудлын авто замаас Зүүнбаян-Уулын 9 дүгээр гудамжаар дайрсан Хөтлийн замтай холбох гүүртэй авто зам 90 хувьтай үргэлжилж байна
*Дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр Зүүнбаян-Уулын 27 дугаар гудамжинд бичил тохижилт бүхий ногоон байгууламж байгуулах ажил 80 хувьтай үргэлжилж байна
* СХД-ийн 10 хорооны 4 байршилд иргэдийн оролцоотойгоор Зүүнбаян-Уулын 12, 13, 22, 23 дугаар гудамжны зам дагуу 356 мод, Зүүнбаян-Уулын 32 гудамжны тоглоомын талбайн хажууд 80 мод, хорооны байрны гаднах талбайн өнгө үзэмжийг сэргээн засварлаж, тохижилт хийсэн
*Австри улсын санхүүжилтээр гэрэлтүүлгийн ажил хийгдэж хуучин модон шонтой, цахилгааны шонгоос татагдсан асалт муутай Зүүнбаян-Уулын 12, 13, 15, 16б, 17, 18,19, 20, 21 дүгээр гудамжны гэрэлтүүлгийг сольж шинэчлэх ажил 90 хувьтай үргэлжилж байна.