СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: 67-р сургуулийн зүүн талд 78 автомашины зогсоол байгууллаа. Хуучин уурын зуух байсан талбайг автозогсоол болгон тохижуулах ажил хийгдэж дууслаа. Зогсоолгүйн улмаас жолооч нар явган зам дээр машинаа байршуулдаг байсан асуудал шийдэгдэж хүүхдүүд аюулгүй зорчих боломжтой боллоо. Сургууль цэцэрлэгийн орчимд авто зогсоол байгуулах ажил тогтмол хийгдэнэ.






