Нүүр хуудасМэдээСХД: “Special day боломжийг бүгдэд” арга хэмжээгээр хүүхдүүдийн шүдийг эмчилж байна

СХД: “Special day боломжийг бүгдэд” арга хэмжээгээр хүүхдүүдийн шүдийг эмчилж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгоор “Special day боломжийг бүгдэд” арга хэмжээг өнөөдөр 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, хороод хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил хүүхдийн шүдний үзлэг, эмчилгээг хийж байгаагаараа илүү онцлог болж байна.

Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, арга хэмжээнд оролцогч байгууллагууд иргэдэд хууль эрх зүй, нийгмийн даатгалын үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл, тусгай хэрэгслийн танилцуулга хийлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН