Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” төслийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Songinokhairhan SDY” холбоотой хамтран “Youth trainer-2” залуу сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

“Youth trainer-2” хөтөлбөрт тэнцсэн 30 залуу 5 өдрийн турш танхимын сургалтад хамрагдаж хувь хүний хөгжил, илтгэх, мэтгэлзэх урлаг, сургагч багшийн ур чадвар, имижлоги, хиймэл оюун ухааныг сургалтад ашиглах ур чадварыг эзэмшин сургагч багшийн сертификатаа гардан авлаа.

Сургагч багш нар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулах бусад арга хэмжээнд 30 цагийн сургалт орж үлдсэн кредит цагаа гүйцээх юм.






