Дүүргийн Засаг даргын нэрэмжит аж ахуйн нэгжүүдийн дундах шилжин явах цомын төлөөх спорт тэмцээн болж байна. Тэмцээнийг сагс, гар бөмбөг, дартс гэсэн гурван төрлөөр Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байна.

Тэмцээнд давхардсан тоогоор 40 багийн 240 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Уг тэмцээнийг 2022 оноос эхлэн 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн шилжин явах цомын эзнээр “Талх чихэр” ХХК-ийн тамирчид тодорч байсан юм.






