Өчигдөр орсон ширүүн борооны улмаас Дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 35, 78 дугаар гудамж борооны усанд автсан.
Үүнтэй холбогдуулан Дүүргийн онцгой комиссын зарим гишүүд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга үерийн усанд автсан 16 айл өрхийг яаралтай нүүлэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өглөө.
Ингэхдээ хорооны засаг дарга үерт өртсөн айл өрхийн дэлгэрэнгүй cудалгааг гаргаж, Онцгой байдлын хэлтэс байцаагчийн дүгнэлт гаргаж, газар зохион байгуулалтын алба газрын үнэлгээ хийнэ.











