1. Үнэ шилжилт гэж юу вэ?
Харилцан хамааралтай талууд хоорондоо ажил гүйлгээ хийх үеийн үнэ болон бусад нөхцлийг хэлнэ.
2. Харилцан хамааралтай этгээд
Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ. /ТЕХ-ийн 27 дугаар зүйл/
3. Групп
Групп гэдэг нь санхүүгийн тайлагналын зорилгоор нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, эсхүл аль нэг аж ахуйн нэгжийн хувьцаа хөрөнгийн биржид нээлттэй арилжаалагдах үед нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, өмчлөл болон удирдлагын хувьд хамааралтай аж ахуйн нэгжүүдийг хэлнэ.
4. Сунгасан гарын зарчим
Харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөл нь татварын зорилгоор түүнтэй харьцуулж болох бие даасан ажил гүйлгээний нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын суурь багассан бол тухайн ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлж, татварын ногдолд тохируулга хийхийг
5. Хяналтад байгаа ажил гүйлгээ
Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг хэлнэ.
6.. Ач холбогдол бүхий ажил гүйлгээ
Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож гаргасан хамгийн их үнийн дүнтэй тэнцүү буюу түүнээс дээшхи дүн бүхий ажил гүйлгээг ач холбогдол бүхий ажил гүйлгээ гэж үзнэ:
– Өмнөх жилийн санхүүгийн тайлангийн нийт борлуулалтын орлогын 1 хувь;
– Өмнөх жилийн санхүүгийн тайлангийн нийт зардлын 1 хувь;
– Өмнөх жилийн санхүүгийн тайлангийн дотоод эх үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийн нэмж төлөгдсөн капиталын 1 хувь;
– 50 сая төгрөгтэй тэнцүү буюу түүнээс дээшхи
– Дээрх шалгуурыг үл харгалзан бүх төрлийн санхүүгийн ажил гүйлгээ, биет бус хөрөнгөтэй холбоотой ажил гүйлгээг ач холбогдол бүхий ажил гүйлгээ гэж үзнэ.
7. Харьцуулагдах бие даасан ажил гүйлгээ
Бие даасан ажил гүйлгээ гэдэг нь харилцан хамааралгүй этгээд хооронд хийсэн ажил гүйлгээг хэлнэ.
Харьцуулагдах бие даасан ажил гүйлгээ гэдэг нь хяналтад байгаа ажил гүйлгээтэй адил төстэй, түүнтэй ижил нөхцөл байдалд тусдаа бие даасан аж ахуйн нэгжүүд хооронд хийгдсэн ажил гүйлгээг хэлнэ.
8. Харьцуулагдах байдлын шинжилгээ
Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээний нөхцөлийг харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөлтэй харьцуулан ялгаатай хүчин зүйлсийн нөлөө, зөрүүг арилгаж үнэн зөв залруулга хийх шинжилгээний аргыг хэлнэ.
9. Үнэ шилжилтийн тохируулга
Харилцан хамааралтай талуудтай хийсэн ажил гүйлгээний үнэ бодит бус, эсхүл ашгийн хуваарилалт нь сунгасан гарын зарчимд нийцэхгүй байна гэдгийг олж тогтоосны дараа үнэ, нөхцөл тодорхойлохыг хэлнэ.
10. Бодит үнийн зарчим
Харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээний үнэ нөхцөл нь харилцан хамааралгүй этгээдтэй хийсэн ажил гүйлгээний үнэ нөхцөлтэй ижил байх нь бодит үнийн зарчмийг хангаж байна гэж үзнэ.