Европын холбооны дэмжлэгээр хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус Бүгдийн төлөө” төслийн хүрээнд Улаанбаатар хотын залуучуудын иргэний нийгмийн байгуулагуудад зориулсан “Төрийн бус байгууллагын стратеги” сургалтыг 4-р сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулж байгаа юм.
Сургалтын төгсгөлд оролцогч байгууллага өөрийн стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, тогтвортой, тууштай ажиллах шинэ санал, санаачлага гаргана.