Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн А.Ганбаатар: Иргэний өмчлөлийн нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн татвараас...

УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Иргэний өмчлөлийн нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлнө

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах болон татвараас чөлөөлөх харилцааг зохицуулдаг.

Одоогийн зохицуулалтаар бизнесийн зориулалттай бус, иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд 2 ширхэгийг татвараас чөлөөлдөг атлаа бүх авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хувь, хэмжээгээр /0.6-2.0 хувь/ татвар ногдуулж байна.

Хэдхэн жилийн өмнө авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэг шинэ үзэгдэл байсан бол өнөөдөр иргэний ахуйн хэрэглээний зайлшгүй зүйлийн нэг болж орон сууцны салшгүй нэг хэсэг болон хөгжиж байна.

Олон улсын татварын тогтолцоонд иргэний ахуйн хэрэглээний үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөөс ялгамжтай татвар авах, татвараас чөлөөлөх зарчим үйлчилдэг.

Иймд иргэний өмчлөлийн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатар боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд олон нийт та бүхэн саналаа өгөх боломжтой.

Санал өгөх линк.

https://d.parliament.mn/…/c21ba094-9bec-407a-bc73…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН