Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Зөөвч-Овоо” төслийн хүрээнд Дорноговь аймгийн “Аргалант Транс” компанийн гүйцэтгэх орон нутгийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
Зөөвч-Овоо төслийн талбайг Улаанбадрах сумын төвтэй холбох 60 км авто замын барилгын ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилж, 2028 оны III улиралд ашиглалтад орохоор төлөвлөгджээ
Төслийн ач холбогдол:
* Орон нутгийн аж ахуйн нэгжийн оролцоог дэмжих
* Орон нутагт шинэ ажлын байр нэмэгдүүлэх
* Бүс нутгийн авто замын сүлжээ, дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах





