Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа

ХЗДХЯ: Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч ажиллана гэв.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Шинжээч, мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, албаны хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс түргэн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторийн зориулалт бүхий барилга барихад шаардлагатай төсөв, хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах асуудлыг бодлогын хэмжээнд дэмжин шийдвэрлүүлэхээр ажиллана.

Шүүх шинжилгээний байгууллага 2026 оны эхний хагас жилд инженер-техникийн 1043, байгалийн ухааны 9943, шүүх анагаах ухааны 66868, криминалистикийн 4157, эдийн засгийн 78, нийт 82089 шинжилгээ хийж дүгнэлт гарган, 23212 удаа хэргийн газрын үзлэгт оролцож, шинжилгээгээр 292, халуун мөрөөр нь 49 хэргийг нотолж, экологи, эдийн засгийн үнэлгээгээр 87.8 тэрбум төгрөгийн хохирлын хэмжээг тогтоосон нь өмнөх оны дүнтэй харьцуулахад шинжилгээ 56.6 хувиар өссөн дүнтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН