Алдар түүхт Ховдын хороо, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 километр замыг гүйж туулахаар зориг шулуудан өнөөдөр гараанаасаа гарчээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн өдөр буюу 7 сарын 10-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд барианд орохоор төлөвлөөд байгаа энэхүү гүйлтээ Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд тохиох ангийнхаа 100 жилийн ойд зориулж байгаа гэнэ.

