Монгол-Япон хоорондын нислэгийн давтамжийг 2022 онд албан захидал солилцон хэлэлцээ хийж долоо хоногийн 13.5 давтамжтай байсныг 30 хүртэлх давтамж болгон нэмэгдүүлжээ.
2024 онд Монголын талаас “МИАТ” ТӨХК 7 хоногт 9 удаагийн давтамжтай, “Аэромонголиа” ХХК 7 хоногт 3 удаагийн давтамжтай Токио чиглэлд тус тус хуваарьт нислэг гүйцэтгэхээр цагийн хуваариа батлуулжээ.
2024 оны олон улсын зуны тогтмол нислэгийн цагийн хуваарьт тусгагдсан Япон улсын чиглэл, давтамж /2024.03.31-2024.10.27/
№ | Чиглэл | Долоо хоногт нислэг гүйцэтгэх Давтамж | Агаарын тээвэрлэгч | Агаарын тээвэрлэгчийн давтамж /max/ |
1 | Токио | /2023 онд 10/ 2024 онд 12 | МИАТ | 9 |
Аэромонголиа | 3 | |||
2 | Осака | 2 | МИАТ | 2 |
“МИАТ” ТӨХК Осака чиглэлд 7 хоногийн 2 удаагийн давтамжтай зорчигч тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэхээр цагийн хуваарь батлуулжээ.
2024 оны зуны нислэгийн үеэр “Хүннү Эйр” ХХК Япон улсын Осака, Шизүока, Фүкүока, Нагоя, Хирошима, Оита, Мацуяама хотуудын чиглэлд захиалгат нислэг гүйцэтгэхээр төлөвлөжээ.