Нүүр хуудасМэдээ“Хүннү Эйр” ХХК Япон улсын 7 хотын чиглэлд захиалгат зуны нислэг үйлдэхээр...

“Хүннү Эйр” ХХК Япон улсын 7 хотын чиглэлд захиалгат зуны нислэг үйлдэхээр төлөвлөж байна

Монгол-Япон хоорондын нислэгийн давтамжийг 2022 онд албан захидал солилцон хэлэлцээ хийж долоо хоногийн 13.5 давтамжтай байсныг 30 хүртэлх давтамж болгон нэмэгдүүлжээ.

2024 онд Монголын талаас “МИАТ” ТӨХК 7 хоногт 9 удаагийн давтамжтай, “Аэромонголиа” ХХК 7 хоногт 3 удаагийн давтамжтай Токио чиглэлд тус тус хуваарьт нислэг гүйцэтгэхээр цагийн хуваариа батлуулжээ.

2024 оны олон улсын зуны тогтмол нислэгийн цагийн хуваарьт тусгагдсан Япон улсын чиглэл, давтамж /2024.03.31-2024.10.27/

ЧиглэлДолоо хоногт нислэг гүйцэтгэх ДавтамжАгаарын тээвэрлэгчАгаарын тээвэрлэгчийн давтамж /max/
1Токио/2023 онд 10/
2024 онд 12
МИАТ9
Аэромонголиа3
2Осака2МИАТ2

“МИАТ” ТӨХК Осака чиглэлд 7 хоногийн 2 удаагийн давтамжтай зорчигч тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэхээр цагийн хуваарь батлуулжээ.

2024 оны зуны нислэгийн үеэр “Хүннү Эйр” ХХК Япон улсын Осака, Шизүока, Фүкүока, Нагоя, Хирошима, Оита, Мацуяама хотуудын чиглэлд захиалгат нислэг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН