Энэ сарын 10-нд Хөвсгөл аймагт Коронавирусний халдварын сэжигтэй 1 хүнийг Халдвартын эмнэлэгт тусгаарлан тандалт хийж эхлээд байна. Тус иргэнээс шинжилгээ авч Халдвар судлалын үндэсний төв рүү илгээсэн бөгөөд шинжилгээний хариу 02-р сарын 12-нд буюу Лхагва гарагт гарах юм. Тус иргэн нь Гашуунсухайт боомт орчимд 14 хоног тусгаарлагдаж байгаад Монголд 1 сарын 28- нд ирсэн ажээ.
Хөвсгөл аймагт бүртгэгдээд буй энэхүү сэжигтэй тохиолдол нь өвчлөл гэж оношлогдоогүй байгаа учраас иргэд та бүхнийг тайван байж эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа ариутгаж байхыг анхааруулж байна.